Улаанбаатар · 2026 оноос

Дэлхийн бараа,
монголын гудамжинд.

BatStar LLC нь олон улсын худалдаа эрхэлдэг монгол компани. Гадаад зах зээлээс бүтээгдэхүүн, технологи сонгож, Монголын хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр хүргэдэг.

BatStar perfume vending machine
BatStar · Unit 01

Үйлчилгээ

Барааг олоод зогсдоггүй — ажиллуулж өгдөг.

Импорт, экспорт

Гадаад ханган нийлүүлэгч сонгох, гэрээ хийх, ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

Автомат худалдааны шийдэл

Vending machine нийлүүлэх, суурилуулах, төлбөрийн систем (QPay, картын уншигч) холбох.

Бүтээгдэхүүн нутагшуулалт

Гадаад брэндийг монгол зах зээлд тохируулах — хэл, сав баглаа, үнэ, зохицуулалт.

Засвар, дараах үйлчилгээ

Тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, сэлбэг хангамж, дүүргэлтийн менежмент.

Төсөл 01 · Нутагшуулалт

Perfume vending machine-ийг Монголд анх удаа ажиллуулсан.

Гадаадад түгээмэл болсон үнэртний автомат худалдааны машиныг Улаанбаатар хотын нөхцөлд тохируулж нутагшуулсан. Тоног төхөөрөмж импортлох, дотоод төлбөрийн системд холбох, байршил сонгох, дүүргэлт болон техник үйлчилгээний мөчлөгийг бүрэн зохион байгуулсан.

Байршил

Улаанбаатар

Ажиллаж эхэлсэн

2026

Ангилал

Үнэртэн

Төлбөр

QPay / Карт

Бидний тухай

Хоёр хүн, нэг зарчим:
ажилладаг зүйлийг л авчрах.

BatStar LLC нь 2026 онд Батзориг, Гэрэлт-Од нарын хамтран үүсгэн байгуулсан олон улсын худалдааны компани. Бид гадаад зах зээлээс зөвхөн бараа импортлохоос илүүтэй, тухайн бүтээгдэхүүн Монголын нөхцөлд бодитоор ажиллах эсэхийг эхлээд шалгадаг. Perfume vending machine-ийн төсөл яг ийм замаар бүтсэн.

Батзориг

Хамтран үүсгэн байгуулагч

Худалдаа, ханган нийлүүлэлт, түншлэлийн харилцааг хариуцна.

Гэрэлт-Од

Хамтран үүсгэн байгуулагч

Технологи, автомат систем, төлбөрийн интеграцийг хариуцна.

Холбоо барих

Хамтдаа ажиллах уу?
Холбогдоорой.

Автомат худалдааны машинаас гадна аливаа төрлийн худалдаа, түншлэл, бизнесийн хамтын ажиллагаанд бид үргэлж нээлттэй. Санал, хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай — ажлын өдөр 24 цагийн дотор хариу өгнө.

Имэйлpartners@batstar.llcWhatsApp+976 9643 4302
ХаягУлаанбаатар, Монгол Улс, 14-р хороо, 18-31